ЗАМЫН-ҮҮД СУМАНД ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2020-02-01

Замын-Үүд сумын  Засаг даргын 2020 оны А/19 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зарлаж байна. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа Замын-Үүд сумын  Засаг даргын Тамгын  газрын хурлын зааланд  2020 оны 03-р сарын  04-ний өдөр 15.00 цагт  танхимын хэлбэрээр явагдана.

Газрын байршил

Зориулалт

Талбай /га/

Дуудлага худалдааны анхны үнэ

Дэнчин

Газар эзэмших хугацаа

1

Сүлд баг ”Монгаз” ХХК-ийн хойд талд

Үйлдвэр

3

72 000 000

7 200 000

15 жил

2

1 баг Жинчин төвийн хойд талд

Үйлчилгээ /Үл хөдлөхтэй/

0.02

1 200 000

120 000

15 жил

3

2 баг БОС 1-1

Үйлчилгээ /Үл хөдлөхтэй/

0.0016

38 400

3 840

15 жил

4

3 баг Хүндэтгэлийн хаалганы зүүн талд

Цэцэрлэгт хүрээлэн аян замын суварга

0.1

2 000 000

200 000

15 жил

5

1 баг МЧ-1-н урд талд

Төмөр зам, төмөр замын далан

2.4

57 600 000

5 760 000

15 жил

6

1 баг Цагаан тэмээт зочид буудлын баруун талд

Үйлчилгээ /Талбайн хэмжээ нэмэх

0.0392

2 352 000

235 200

15 жил

 

 

Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх , ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулах ба ялагчтай дээрх журам болон Монгол Улсын “Газрын тухай” хуулийн дагуу гэрээ байгуулна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөc эхлэн  Замын-Үүд сумын ЗДТГазар  газар дээр битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явагдахаас 30 минутын өмнө хаана.

Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт / Замын-Үүд сумын газрын даамалаас авна/
  2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  3. Дэнчин төлсөн баримт; /Төрийн сан банк 100060000961 тоот дансанд тушаана./
  4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
  6. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-Төрийн  сан банк  100061400941  тоот дансанд тушаана.

Дуудлага худалдаанд иргэд, олон нийт ажиглагчаар оролцож болно.

Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn, www.mle.mn гэсэн сайт, 91020011 утсаар болон Замын-Үүд сумын ЗДТГазарт  ирж лавлана уу.

https://www.mle.mn/#/auction/list/all

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР