ХӨВСГӨЛ СУМАНД ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2020-02-04

Хөвсгөл сумын  Засаг даргын 2020 оны А/12 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа 2020 оны 03-р сарын  06-ний өдөр 15.00 цагт  танхимын хэлбэрээр явагдана.

Газрын байршил

Зориулалт

Талбай /га/

Дуудлага худалдааны анхны үнэ

Дэнчин

Газар эзэмших хугацаа

1

Дунд гурван хөвсгөл овоон дээр

Үүрэн холбооны станц

0,0216

129 600

12 960

15 жил

Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх , ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулах ба ялагчтай дээрх журам болон Монгол Улсын “Газрын тухай” хуулийн дагуу гэрээ байгуулна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөc эхлэн  Хөвсгөл сумын ЗДТГазар  газар дээр битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явагдахаас 30 минутын өмнө хаана.

Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /Хөвсгөл сумын газрын даамлаас авна/
  2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  3. Дэнчин төлсөн баримт; /Төрийн сан банк 100060000961 тоот дансанд тушаана./
  4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
  6. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-Төрийн  сан банк  100061100941  тоот дансанд тушаана.

Дуудлага худалдаанд иргэд, олон нийт ажиглагчаар оролцож болно.

Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn, www.mle.mn гэсэн сайт, 99720108 утсаар болон Хөвсгөл сумын ЗДТГазарт  ирж лавлана уу.

 

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР