Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан бүрдүүлэх ажил явагдаж байна

2020-02-05

Хот байгуулалтын кадастрын тухай мэдээлэл нь хот байгуулалт, зураг төслийн баримт бичиг боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх үндэс болдог бөгөөд энэ мэдээллийн санд газар нутгийн хөгжлийн болон хот , суурин газрын хот байгуулалтын төлөвлөлт, барилгажилтын баримт бичиг болох бөгөөд хот байгуулалтын кадастр геодиз, байр зүй, зурагзүйн материал, гидрогеологийн тухай мэдээлэл, хот байгуулалтын хөгжлийн болон газар, барилгажилтын тухай мэдээлэл, инженерийн, зам тээврийн болон нийгмийн дэд бүтэц ба газар нутгийн тохижилтын тухай мэдээллүүд багтдаг байна.

           Хот байгуулалтын кадастр нь хот байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийхэд зайлшгүй шаардлагатай мэдээлэл байдаг. Дорноговь аймагт Хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд барилга байгууламж, тохижилт, ногоон байгууламж, нийгмийн дэд бүтэц, инженерийн дэд бүтэц үндсэн хэсгээс бүрдэх мэдээллийг бүртгэж байгаа бөгөөд иргэн аж ахуйн нэгжид бүрдүүлэх материалын жагсаалтыг хүргээд байна. Жишээлбэл: Барилга байгууламж нь дотроо орон сууц, эмнэлгийн барилга байгууламж, боловсролын барилга байгууламж, төрөл бүрийн зориулалттай олон нийтийн барилга, худалдаа, нийтийн хоол ахуйн үйлчилгээний барилга, үйлдвэрийн барилга байгууламж гэж хуваагдах юм. 

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР