САЙНШАНД СУМАНД ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Сайншанд сумын Засаг даргын 2020 оны А/85 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, эрхийн дуудлага худалдааг зарлаж байна. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 15 цаг 00 минутад Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд танхимын хэлбэрээр явагдана.
№ |
Газрын байршил |
Хэмжээ /га/ |
Зориулалт |
Хугацаа |
Дуудлага худалдааны анхны үнэ /төгрөг/ |
Дэнчингийн үнэ /төгрөг/ |
1 |
Сайншанд сумын 5 дугаар баг Б.Догмидын гудамж |
0.0176 |
Авто машины гарааш |
15 |
492 800 |
49 280 |
Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулах ба ялагчтай дээр журам болон Монгол Улсын “Газрын тухай” хуулийн дагуу гэрээ байгуулна.
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс эхлэн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын Нэг цонхны үйлчилгээ дээр ажлын цагуудад битүүмжилсэн хайрцгаар хүлээн авна.
- Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /Сайншанд сумын ЗДТГазраас авна ./
- Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Дэнчин төлсөн баримт;/ дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10% тэнцүү байх ба төрийн сан банкны 100060000961 тоот дансанд байршуулна.
- Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
- Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
- Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг /Газрын даамлаас татварын нэхэмжлэл авна/
- Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn, www.mle.mn гэсэн сайт, 90883390, 70523988 утсаар болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ирж лавлана уу.