ХАТАНБУЛАГ СУМАНД ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ

2020-03-30

Хатанбулаг сумын  Засаг даргын 2020  оны А/19  тоот   захирамжийг  үндэслэн  дор дурьдсан  байршилтай  газарт  газар эзэмших, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулагдах өдрийн  09 цаг 00 минут 00 секундэд эхлүүлж, мөн өдрийн 15 цаг 00 минут 00 секундэд  хүртэл  цахим  хэлбэрээр явагдана.

Газрын байршил

Зориулалт

Талбай /га/

Төлөвлөлтийн нэгж талбарын дугаар

Дуудлага худалдааны анхны үнэ

Дуудлага худалдааны дэнчин

Газар эзэмших хугацаа

Зохион байгуулагдах хугацаа

1

3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хурд групп” ХХК-ийн ачилт буулгалтын талбайн урд

Ачилт буулгалтын талбай

80

1398628

480 000 000

48 000 000

5-15 жил

2020.04.30

2

3 дугаар багийн нутаг дэвсгэрт Ханги тосгоноос хойш “Хурд групп” ХХК-ийн өндөр хүчдэлийн шугамын урд талд

Агуулах, терминал

20

1398000

120 000 000

12 000 000

5-15 жил

2020.04.30

3

3 дугаар багийн нутаг дэвсгэрт  “Их говь энержи” ХХК-ийн ачилт буулгалтын талбайн баруун талд

Ачилт буулгалтын талбай

100

1398600

600 000 000

60 000 000

5-15 жил

2020.04.30

4

3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хурд групп” ХХК-ийн ачилт буулгалтын талбайн хойно

Ачилт буулгалтын талбай

30

1398015

180 000 000

18 000 000

5-15 жил

2020.05.05

5

3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хурд групп” ХХК-ийн ачилт буулгалтын талбайн хойно

Ачилт буулгалтын талбай

10

1398010

60 000 000

6 000 000

5-15 жил

2020.05.05

 

Газар эзэмшүүлэх ашиглуулах дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх , ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулах ба ялагчтай дээр журам болон Монгол Улсын “Газрын тухай” хуулийн дагуу гэрээ байгуулна.

Газар эзэмшүүлэх ашиглуулах дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс эхлэн  цахим хэлбэрээр www.mle.mn  хаягаар хүлээн авна. Дуудлага худалдааны бүртгэл дуудлага худалдаа явагдахаас 30 минутын өмнө хаагдана.

Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:

1.             Дуудлага худалдаанд оролцох хүсэлт / www.mle.mn энэ хаягаар орж бүртгүүлнэ./

2.             Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3.             Дэнчин төлсөн баримт;/ дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10% тэнцүү  байх ба төрийн сан банкны 100060000961 тоот дансанд байршуулна.

4.             Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;

5.             Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.

6.             Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-Төрийн сан банк 100061000941/ тоот дансанд тушаана.

Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn, www.mle.mn гэсэн сайт 88013453, 70523988 утсаар болон Хатанбулаг сумын Засаг даргын Тамгын газарт ирж лавлана уу.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР