ЗАМЫН-ҮҮД СУМАНД ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ТАНХИМЫН ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2020-03-30

Замын-Үүд сумын  Засаг даргын 2020 оны А/96 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, эрхийн дуудлага худалдаа 2020 оны 04-р сарын 30-ны өдрийн 15.00 цагт Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд танхимын хэлбэрээр явагдана.

Газрын байршил

Зориулалт

Талбай /га/

Дуудлага худалдааны анхны үнэ

Дуудлага худалдааны дэнчин

Газар эзэмших хугацаа

Зохион байгуулагдах хугацаа

1

3-р багийн нутаг дэвсгэрт Соёмбо-5 гудамжны зүүн талд

Амины орон сууц

2

48 000 000

4 800 00

15 жил

2020.04.30

2

1-р баг багийн нутаг дэвсгэрт Мандах нар хорооллын зүүн талд

Үйлчилгээ

0.12

7 200 000

720 000

15 жил

2020.04.30

3

Соёмбо хотхоны баруун талд авто замын баруун талд

Үйлчилгээ

0.1

6 000 000

600 000

15 жил

2020.04.30

 

Газар эзэмшүүлэх ашиглуулах дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх , ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулах ба ялагчтай дээр журам болон Монгол Улсын “Газрын тухай” хуулийн дагуу гэрээ байгуулна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс эхлэн газрын даамал битүүмжилсэн хайрцгаар хүлээн авна.

Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт
  2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  3. Дэнчин төлсөн баримт / дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10% тэнцүү  байх ба төрийн сан банкны 100060000961 тоот дансанд байршуулна.
  4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
  6. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-Төрийн сан банк 100061400941 тоот дансанд тушаана.

Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn, www.mle.mn гэсэн сайт 91020011 утсаар болон Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газарт ирж лавлана уу.

 

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР