МАНДАХ СУМАНД ГАЗРЫН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.


Мандах сумын Засаг даргын 2022 оны А/101 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2022 оны 11-р сарын 18-ны өдөр дахин зохион байгуулагдана.
№ | Сум/Дүүрэг | Баг/Хороо | Төлөвлөлтийн нэгж талбар | Газрын нэр | Газрын зориулалт | Талбайн хэмжээ [m2] | Дуудлага худалдааны анхны үнэ /төг/ | Хугацаа |
1 | Мандах | 2-р баг | 2454163 | Мандах сумын нутаг дэвсгэрт | 3401: Холбоо, мэдээлэл хүлээн авах станц | 103 | 61,800 | 15 жил, 5 жил |
2 | Мандах | 1-р баг | 2475070 | Зүүнбаян -Цогтцэций чиглэлийн төмөр зам дагуу | 3401: Холбоо, мэдээлэл хүлээн авах станц | 180 | 108,000 | 15 жил, 5 жил |
Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд дуудлага худалдааны зард заасан хугацаанд дараах материалыг бүрдүүлж, www.mle.mn цахим хуудсанд хандан хүсэлтээ гаргана. Үүнд:
1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Дэнчин төлсөн баримт /Төрийн сан банк 100060029002 тоот дансанд тушаана./
3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
5. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-/itax.mn-ээр төлбөрийн даалгавар үүсгэн төлнө/
Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn гэсэн сайт, 70523988 утсаар лавлана уу.