“ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” нэгдсэн өдөрлөгийг 2022 оны 11 сарын 14-ны өдрөөс 2022 оны 11 сарын 19-ны хооронд зохион байгууллаа
2022-11-21







Тус байгууллагаас зарлаж буй “ЦАХИМ ГАЗРЫН ХАРИЛЦАА 2” 2 сарын аяны хүрээнд Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хамтран “ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” нэгдсэн өдөрлөгийг 2022 оны 11 сарын 14-ны өдрөөс 2022 оны 11 сарын 19-ны хооронд Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ, Өргөн, Эрдэнэ, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг, Мандах, Сайхандулаан сумдуудад зохион байгууллаа.
Тус өдөрлөгөөр:
- Шинэчилсэн цахим газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийг egazar.gov.mn сайтаар авах заавар зөвлөгөө өгөх - 83
- Газар өмчлөх эрх үүссэн иргэдэд кадастрын зураг, хянан баталгаа, захирамжийг хүлээлгэн өгөх - 179
- Газар өмчлөх болон эзэмших эрх үүссэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрыг хэмжүүлэх хүсэлтийг хүлээн авч мэргэжлийн байгууллагаар хэмжүүлж эргэлтийн цэг бэхэлсэн актыг иргэдэд хүлээлгэн өгсөн - 81
- Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй зөрчилтэй нэгж талбарын мэдээллийг засварласан - 55
- Болон бусад үйл ажиллагаагаа сурталчилж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч нийт 579 иргэнд үйлчилгээ үзүүллээ.
Санал асуулга